| |
Видео
Шинэ мэдээ
Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудыг хаана
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар боллоо. Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн зүгээс хоолны салбартай холбоотой ирж буй гомдлын 40 хувийг орон сууцны нэгдүгээр давхарт байрлах хоолны газрын хиншүү, хярвас гэрт орж ирж байна, дуу чимээ ихтэй байна гэх мэдээлэл эзэлдэг аж. Мөн хоолны газруудад ашиглаж буй хийн түлш буюу газ аюулгүй байдал хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй бөгөөд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй газрууд хийн түлш хэрэглэхийг хориглохгүй бол томоохон гарз хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй гэдгийг энэ үеэр онцолж байв. Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог бөгөөд эргээд хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын нуруун дээр ирдэг гэдгийг хурлын үеэр онцолж байв.
Эх сурвалж:www.polit.mn