|
Видео

Шинэ мэдээ

“Да хүрээ” захыг нүүлгэх асуудлыг ярихаас илүүтэй ажил хэрэг болгоё

“Да хүрээ” захыг нүүлгэх асуудлыг ярихаас илүүтэй ажил хэрэг болгоё

Сүүлийн жилүүдэд хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд олон ажил хийгдэж байгаа. Үүний нэг нь авто машины худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх асуудал яригдаж байгаа билээ. Үүний нэгэн Баянзүрх дүүргийн 17-р хороонд байрлах "Да хүрээ” авто машины зах. Энэ худалдааны төвийг нүүлгэнэ гэж олон жил ярьсан ч бодитой ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрч байна. Цайз захын уулзвараас Шархадны эмнэлгийн тойрог хүртэлх 164 ААН байгууллага стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байж эмх цэгцтэй болох хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

 

Стандартын шаардлага хангаагүй газар машины тос масло, химийн бүтээгдэхүүн зарж байсан 40 гаруй ААН-д шаардлага хүргүүлжээ

Техникийн "Да хүрээ” захыг нүүлгэхтэй холбоотой асуудлаар тус зах дээр ажилласан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Ингээд ажлын хэсэгт ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл ” Манай ажлын хэсэг бизнес эрхлэгчидтэй ойлголцож, тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эрүүл аюулгүй байдалд амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан.
Бидний судалгаагаар нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулж байсан 20 гаруй иргэд, аж ахуйн нэгж нь зөрчилтэй байсан. Эдгээр хорин аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлж замыг чөлөөлсөн.
Замын Цагдаагийн мэргэжлийн байгууллагуудын өгсөн саналыг үндэслэн замын зорчих хэсгийн 25 байршилд тэмдэг тэмдэглэлгээг шинээр хийлээ. Эдгээр тэмдгийг байрлуулаагүйгээс зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автомашин худалдаалах, зөвшөөрөлгүй автомашин зогсоодог иргэдийн автомашиныг албадан ачих эрх зүйн үндэс нь бүрддэг.
Мөн нийтийн эзэмшлийн талбайд 40 байршилд иргэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг бид дүүргийн болон нийслэлийн Засаг даргад санал хүргүүлэн баталгаажуулж 1,000 орчим автомшины зогсоол хийхээр төлөвлөж байна. Энэ зогсоол нь худалдаа хийх бус иргэд үйлчлүүлэгч нарын зогсох зогсоол болох юм.
Стандартын шаардлага хангаагүй газар машины тос масло, химийн бүтээгдэхүүн зарж байсан 40 гаруй ААН-д шаардлага хүргүүлж зориулалтын бус газрын худалдааг зогсоосон. Цахлайн уулзвар дээр байдаг Хаан банк нь өдөртөө 2,500-3,000 орчим хүнд үйлчилдэг хэдий ч дөрвөн автомашины зогсоолтой. Иймд тухайн банкаар үйлчлүүлж байгаа иргэд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьдагаас түгжрэл үүсдэг учир бид Хаан банкны удирдлагуудад гаднах зогсоолоо шийдэж өгөх талаар хүсэлт хүргүүллээ
Цайз захын уулзвараас Шархадны эмнэлгийн тойрог хүртэлх нутаг дэвсгэрт нийт 164 ААН үйл ажиллагаа явуулж байгаагаас зөвхөн нэг нь л 6.5 га талбайг хамардаг Да хүрээ зах. Тиймээс Да хүрээг нүүлгэснээр тухайн нутаг дэвсгэрт эмх цэгц тогтоно гэж бодохгүй байна. Эдгээр 164 ААН байгууллага бүгд стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулан нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байж тухайн нутаг дэвсгэрт эмх замбараатай байдал тогтоно.
Мөн "Дизель хүрээ” болон "Мөнгөн хүлэг” гэх мэт автомашины худалдааны төвүүдэд орц гарц нь ганцхан байна. Одоогийн байдлаар дээрх захад өдөрт нийт 1,000 орчим автомашин худалдаалж, шилжих хөдөлгөөнд орж байдаг. Иймд захуудын орц гарцыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр Да хүрээ захын орчмын замын хөдөлгөөн 30 орчим хувь багасна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна” гэв.

Да хүрээг тойрсон жижиг байгууллагуудыг анхааралдаа авч ажиллахгүй бол иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхгүй байна

Харин Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Цэвэгмид "Манай ажлын баг тус газар бизнес эрхлэгчидтэй нэг бүрчлэн уулзсан. Мэргэжлийн хяналтын газрын гаргасан дүгнэлтээр Да хүрээ зах дээр хөрсний бохирдол илрээгүй. Учир нь Да хүрээ байгууллага нь өөрөө талбайн 90 хувийг цементэлсэн байдаг. Тиймээс Да хүрээг тойрсон жижиг байгууллагуудыг анхааралдаа авч ажиллахгүй бол иргэд аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхгүй байна.
Маргааш манай багийн ажил дуусна. Бид нэгдсэн дүгнэлтээ гаргаад НИТХ-ын даргад саналаа хүргүүлнэ” гэсэн юм.
… Хотын дарга аа "Да хүрээ” захыг нүүлгэх асуудлыг хэзээ ажил хэрэг болох вэ. Нүүлгэх асуудлыг ярихаас илүүтэй ажил хэрэг болгоё.

эх сурвалж:undesten.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.