|
Видео

Шинэ мэдээ

Настай хүмүүс удаан хугацаагаар сууж болохгүй

Байнга суугаа байдалд байх нь дунд хэрийн болон ахимаг насны хүмүүсийн хувьд нас барах эрсдэлийг ихэсгэдэг гэсэн дүгнэлтийг Канадын эрдэмтэд хийжээ.

Эрдэмтдийн хэлснээр биеийн идэвхитэй хөдөлгөөн бол эрүүл мэндэд тустай. Харин байнгын суугаа юмуу хэвтээ байдалд байвал учирч болох хор уршгийн нөлөөг судалсан байна.

Судлаачид 50 болон түүнээс дээш насны 3141 хүний мэдээллийг судлажээ. Тэдний сэрүүн үеийн идэвхитэй байдал болон бусад үзүүлэлтийг ажиглаж, нас барсан огноо, шалтгааныг судласан байна.

Судалгаа хийснээр эрдэмтэд тун сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Тухайлбал, хөдөлгөөн багатай настай хүмүүс нас барах эрсдэл өндөртэй. Харин одоо "хөдөлгөөний түвшин” муутай ч, урьд нь биеийн идэвхитэй ачаалалтай байсан хүмүүст суугаа байдал аюулгүй гэнэ.

"Удаан хугацаагаар суух нь долоо хоногт 2,5 цагийн биеийн хэр тааруу ачаалалтай байх хэрэгтэй гэсэн зөвлөмжийг биелүүлдэггүй эмзэг юмуу ядруу хүмүүсийн нас барах эрсдэл илүү өндөр байдагтай холбоотой юм” гэж судлаачид хэлжээ.

Эмч нар хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг хор хөнөөлтэйг хүмүүст анхааруулж байх ёстой гэдэг.Явган явах, тэр бүү хэл гэр дотроо алхах нь настай хүмүүсийн насыг уртасгах хамгийн энгийн бөгөөд зохистой арга гэж эрдэмтэд үзжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler