|
Видео

Шинэ мэдээ

3D принтерээр хэвлэсэн тийрэлтэт хөдөлгүүрийг туршжээ

3D принтерээр хэвлэсэн тийрэлтэт хөдөлгүүрийг туршжээ

 

Австралийн "Монаша" Их сургуулийн эрдэмтэд Амэоро технологийн компанийн мэргэжилтнүүдтэй хамтран 3D принтерээр тийрэлтэт хөдөлгүүр хэвлэн гаргасан байна. Дэлхийд анх удаа гэх тодотголыг зүүгээд байгаа тус тийрэлтэт хөдөлгүүрийн эхний туршилт амжилттай болжээ.

Технологийн хөгжил жилээс жилд өргөжин тэлж байгаагийн нэг том жишээ бол 3D принтерийн хувьсан өөрчлөлт юм. Олон улсад  3D принтерийн тусламжтайгаар хүний эд эрхтэн,  автомашины сэлбэг, зам гүүр тэр бүү хэл байшин барилгын материалыг хэвлэн гаргаж эхэлсэн. Харин саяхан Австралийн эрдэмтэд цоо шинэ санааг гаргаж бодитоор туршиж үзсэн нь 3D принтерээр хэвлэсэн тийрэлтэт хөдөлгүүрийн материал болсон байна.

Зохион бүтээгчдийн зүгээс хэлж байгаагаар шинэ материалыг хэвлэн гаргаж ирсэн тийрэлтэт хөдөлгүүр нь агаарын ямар ч даралтыг тэсвэрлэх чадвартай буюу дэлхийн гадаргуугаас дээш өргөн уудам орон зайд аэродинамикийн үр ашгийг дэмжих боломжтой хэмээн онцлон мэдээлсэн юм. Тус хөдөлгүүр нь энгийн тийрэлтэт хөдөлгүүрийн ангилалд багтах түлшний зарцуулалттай харьцуулхад илүү бага зардал гаргах боломжтойг ч хэлжээ.

Тийрэлтэт хөдөлгүүрийн материалыг 3D принтерээр хэвлэн гаргах төслийн инженер ГрэмБэллийн хэлснээр, тус тийрэлтэт хөдөлгүүрийг хэвлэхэд ойролцоогоор 4 сарын хугацаа зарцуулсан хэмээн мэдээлсэн юм. Энэ хүрээнд Австралийн Монаша их сургуулийн шинжээчид, Амэоро технологийн компанийн мэргэжилтнүүдтэй хамтран Нэкст Аэро хэмээх нэртэй технологийн шинэ байгууллагыг нээсэн юм байна. Ингэснээр одоогийн үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэн, 3D принтерийн тусламжтайгаар тийрэлтэт хөдөлгүүрийн чанарыг сайжруулах зорилготой дараа дараагийн шинэ туршилт нээлтүүдийг хийхээр зорин ажиллаж байгаа талаар зохион бүтээгчдийн зүгээс онцолсон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler