| |
Видео
Шинэ мэдээ
Хятад улс гадаад руу шилжүүлсэн авилгын мөнгийг амжилттай буцаан авсаар байгаа гэв
БНХАУ-ын хүчнийхэн "Баривчлахаар мэдэгдсэн 100 хүн”-ий нэг болох Америк руу оргон зайлж, 19 жил нуугдсан Хуан Хуныг 7-р сарын 31-нд эх оронд нь авчирч, ял хүлээлгэжээ.
Тус улс "Баривчлахаар мэдэгдсэн 100 хүн”-нээс 43-ыг нь ийнхүү баривчилжээ.
Иймэрхүү хүмүүсийг баривчлах зорилготой "Тэнгэрийн сүлжээ” хэмээх үйл ажиллагаагаар дамжин, 70 гаруй улс орон, бүс нутгаас 908 хүнийг буцаан авчирсан ба үүнээс гадаад руу оргон зайлсан төрийн албаны 122 хүн, авилгын 2 тэрбум 312 сая юанийг эргүүлэн авсан хэмээн Гадаад руу оргон зайлсан хүмүүсийг баривчлах ажлын албанд ажиллаж байсан, Төвийн сахилга бат шалгах хорооны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Лю Жяньчао хэлжээ.
М.Баяр
gereg.mn