|
Видео

Шинэ мэдээ

Өвөрмонгол дахь гурван цөөн тоот үндэстэн


Өвөрмонгол дахь гурван цөөн тоот үндэстэн

Өвөрмонголын өөртөө засах орон дахь гурван цөөн тоот үндэстэн нь Эвэнк үндэстэн, Дагуур үндэстэн, Орцон үндэстэн юм. Эдгээр цөөн тоот үндэстний гол төвлөрөн суурьшиж байгаа газар бол Хөлөн буйр хотын Эвэнк үндэстний өөртөө засах хошуу, Морин даваа дагуур үндэстний өөртөө засах хошуу, Орцон өөртөө засах хошуу болно.

Эвэнк үндэсэн (ᠡᠸᠡᠩᠬᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ) 

Эвэнк үндэстэн (оросоор Эвенки, хуучин нэрийдэл нь түнгүс буюу солон ) бол зүүн хойт Азийн нэгэн үндэстэн бөгөөд Оросын Сибирь , Өвөрмонголын Хар мөрөн мужид амьдардаг. Монгол улсад цөөн тооны эвэнкчууд амьдарч буй гэдэг. Эвэнк гэдэг бол Эвэнк үндэстэний үндэсний нэрийдэл бөгөөд ой шугуйд амьдарч байгаа хүмүүс гэсэн  утгатай.

Өвөрмонгол дахь гурван цөөн тоот үндэстэн

Эвэнкчүүдийн хэл соёл алтай язгуур хэлний манж түнгүс төрөл хэлэнд харьяалагдана.Өдөр тутмын амьдрал дунд эвэнкчууд өөрийн хэлээ хэрэглэдэг, гэвч үсэг бичиггүй. Түүхэн дээр манж үсэг хэрэглэж байжээ.Одоо дундад улс дахь эвэнкчууд монгол үсэг (уйгаржин монгол) буюу хятад үсэг хэрэглэдэг. Түүхнээ суурьших газар орны шалтгаанаас болж эвэнкчууд их хянган даваа, амжар гол зэрэг газруудыг цөм уул гэдэг байжээ.Бас нэг зүйлийн хэллэгээр бол, эвэнк гэдэг үгийн утга нь уулнаас буусан хүмүүс буюу өмнө нь уулан бэлд суугаа хүмүүс гэсэн утгатай ч гэдэг. Дээрх хоёр тайлбарлал нь эвэнкчууд бол ой доторх анчин үндэстэн гэдгийг илтгэж буй юм. Түүхэн хөгжилтийн явцад нэг хэсэг хүмүүс уулнаас бууж тал нутагт нүүж ирсэн бол үлдсэн хүмүүс нь ууланд амьдарсан хэвээр байгаа гэнэ. Эвэнк гэдэг дуудлага нь эвэнкчууд ба ой шугуйн хоорондох нягт харьцаатай өнө эртний түүхт амьдралыг тусгажээ.

Өвөрмонгол дахь гурван цөөн тоот үндэстэн

Өвөрмонгол дахь гурван цөөн тоот үндэстэн

Хөлөн буйрд амьдарч байгаа эвэнкчуудыг гурван бүлэг тхуваадаг, тус тус солон эвэнк, түнгүс эвэнк ба олгоё эвэнк хэмээн нэрийднэ. Гол шүтлэг нь бөө шүтлэг ба бурхан шүтлэг.

Дагуур үндэстэн (ᠳᠠᠭᠤᠷ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ) 

Өвөрмонгол дахь гурван цөөн тоот үндэстэн

Дагуур үндэстэн бол Дундад иргэн улсын тавин зургаан үндэстний нэг,  голдуу Өвөрмонголын морин даваа дагуур үндэстэний өөртөө засах хошуу, Харамран муж, Эвэнк үндэстэний өөртөө засах хошууд төвлөрөн суурьшиж, цөөн тооны дагуурчууд шинжаан, Лио нин (辽宁) зэрэг газарт амьдарч байна. Дагуурчууд өөрийн үг хэлтэй, тэр нь алтай язгуур хэлний монгол төрөл хэлд багтана. Үсэг бичиг нь нэгэнт гээгдэж, одоо латин үсгээр тэмдэглэж байна. Дагуурчууд дайн байлдаанд гарамгай мөртөө дуу бүжигт ур авъяастай, өөрийн үндэстэний онцлогт дуу хөгжим, бүжиг зэрэгтэй байдаг. Гол шүтлэг нь бөө шүтлэг болно.

Өвөрмонгол дахь гурван цөөн тоот үндэстэн

Түүхэн тэмдэглэлд , дагуур үндэстэн анх Тоор голын хавьд нутаглаж байжээ гэсэн нь бий. Мин улсын эхэн үед Хар мөрөнөөс умарш нүүжээ.Арван долдугаар зууны дундуур Дундад улсын доторх хил заагийн байлдаанаас болж, Чин улсын засгийн ордон дайны ар талаа бэхжүүлэхийн дөлөө дагуурчуудыг Нен мөрөн зүг нүүлгэж, сүүлээр нь Чингийн засгаас идэр залуучуудыг хил хязгаар орныг хамгаалуулахаар дундад улсын зүүн хойт хэсэг, шинжаан зэрэг газарт томилж суулгаснаас болж одоогийн ийм тархан суурьшсан байдалтай болжээ.

Орцон үндэстэн ( ᠣᠷᠴᠣᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ) 

Өвөрмонгол дахь гурван цөөн тоот үндэстэн

Орцон үндэстэн бол Дундад улсын зүүн хойт хэсгийн хүн амын тоогоор хамаг цөөн үндэстэн болно.Ан гөрөөнд гарамгай. Тиймээс тэд нарын өмсөж зүүх идэж уух зэрэг нь цөм өөрийн анчин үндэстэний онцлогтой байдаг.

Өвөрмонгол дахь гурван цөөн тоот үндэстэн

Орцончууд голдуу их хянган даваа орчим ойт газар амьдарч, орцон хэл хэрэглэдэг.Орцон хэл бол алтай язгуур хэлний манж түнгүс төрөл хэлэнд багтана.

Өвөрмонгол дахь гурван цөөн тоот үндэстэн

Гэвч мөн л үсэг бичиггүй.Урт удаан гөрөөлөх амьдрал, нийгмийн хөтөлбөр дунд орцончууд олон янзын оюуны соёлыг үүсгэж, амаар уламжилах соёл, дуу хөгжим, бүжиг, дүрслэх урлаг зэргийг бий болгожээ. 

Эх сурвалж: Бээжингийн төвийн Үндэсний Их сургууль, Монгол хэл- Утга зохиолын III курсын оюутан Ивээл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler