| |
М.Ичинноров: Д.Гантулга ч хохирогчоос уучлал хүсэн, УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзан шалгуулах байх гэж найдаж байна
Мөн тэрбээр хохирогч хохирдог тухай анхаарал татсан зүйлийг сошиал хуудсандаа бичжээ. Тэр хэлэхдээ "Хуулийн байгууллагуудын шинэчлэлийн нэгэн гэрэлт од нь хохирогч, гэрчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж эхэлсэн үйл явдал байсан юм. Энэ нь Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газар. Одоо Тахарын алба татан буугдсан. Гэхдээ гэрч, хохирогч хамгаалах хэлтэс ЦЕГ-т байгуулагдсан байгаа юм билээ. Яаж ажиллаж байгааг нь би хэдэн хэдэн хүчингийн болон гэр бүлийн хүчирхийлэлийн хэргийн хохиргчдод хандаж буй хандлага, харилцаагаар танин мэдэж авсан. Төрсөн аавдаа 10 наснаасаа эхлээд хүчирхийлүүлдэг байсан /одоо 18 настай/ хохирогч охиныг хамгаалалтанд авахуулах хүсэлтийг гэр бүлээр нь гаргуулахад тэдэнд өгсөн хариу нь "таны өргөдлийг хүлээн авлаа, та хариугаа манай вебсайтаас аваарай” гэсэн албан ёсны хариу өгдөг л газар болсон юм билээ. Тэгээд л болоо. Бид ингэж ажиллаж байгааггүй. Шууд бөгөөд шуурхай хамгаалалтанд авах ажлыг зохион байгуулж, бие бүрэлдэхүүнийг шууд хөдөлгөдөг байсан.
Мөн УИХ-ын гишүүн Д. Гантулгын хүчингийн хэргийн хохирогч одоогоос сарын өмнө ЦЕГ-т хамгаалалт хүсч өргөдөл гаргасан. Гэтэл дээрхтэй адил хариу өгөөд сууж байгаа. Хохирогч эмэгтэйн сэтгэл зүйн асуудал маш хүндэрч хүнд байдалд байгаа. Ер нь хүчингийн хэргийн хохирогч маш хүнд хэлбэрийн сэтгэл зүйн травма авдаг. Хохирогч хамгааллын систем хохирсон. Үүнээс хохирогчид хохирдог” гэсэн байна.
Эх сурвалж: Hunnu.mn