| |
Саймон Коувэл монголчуудыг доромжлов
Францын Канн хотноо жил бүрийн аравдугаар сард болдог Мипком телевиз, энтертайнментын чиглэлийн компанийн арга хэмжээний үеэр Авьяаслаг Британичууд шоуны шүүгч Саймон Коувэл монголчуудыг доромжилсон утгатай үг хэлжээ.
Шоугаа хамтран шүүдэг Петр Морганы хамт уг арга хэмжээнд оролцсон Саймон өөрсдийн болоод шоуныхаа эхлэл, амжилтын талаар дурсан ярьсан байна. "Дэлхийн 186 оронд манай шоуг албан ёсны эрхтэйгээр бэлдэн хийсэн. Монгол, Папуа шинэ Гвиней гэсэн 2 улсад л шоу маань хүрээгүй байх хэмээн Морганыг хэлэхэд Саймон ”Авьяаслаг монголчууд гээд та нар хэлээд үз л дээ. Санаанд огтоос буухгүй байгаа биз дээ” гэж даапаалсан байх юм. Түүнийг ийн хэлэхэд танхимд байсан үзэгчид нир хийтэл инээлдсэн талаар www.variety.com сайтад мэдээлсэн байв.