|
Видео

Шинэ мэдээ

Ц.Алдармааг уулздаг залуугийнх нь дэргэд байж боломгүйгээр доромжилсон тул тэр тэсэрчээ

Хошин урлагийн нэгэн сайхан бүсгүй өчигдөр 7 жил 10 хоногийн ял сонсон, хорих анги руу ачигдсан нь олон нийтийг гонсойлгож байна.

 

Тэгвэл энэ явдлын эх үндэс нь Д.Оюунтуулаас ихээхэн хамааралтай гэсэн мэдээлэл хөвөрсөөр байна.

 

Тодруулбал тэднийг Орхон аймагт томилолтоор ажиллаж байх үед хоорондоо муудалцахад нь Д.Оюунтуул Ц.Алдармааг доромжилж тэвчээрийг нь барсан гэнэ. Тухайн үед тэдний дэргэд Ц.Алдармаагийн уулздаг залуу байсан бөгөөд Д.Оюунтуул ч тэр залууд талтай байсан бололтой.

 

Тухайн үед жүжигчин бүсгүйчүүд хоорондоо маргалдаж, улмаар Ц.Алдармааг уулздаг залуугийнх нь дэргэд элдвээр доромжлон, авъяасгүйгээр нь дуудаж, нүүр рүү нь аягатай ус цацсан байна. Энэ маргааныг дэргэд нь байсан хүмүүс таслан зогсоожээ.

 

Гэвч тэд хэсэгхэн хугацааны дараа дахин уулзаж, маргаанаа үргэлжлүүлэн улмаар Ц.Алдармаа буцлам халуун усыг Д.Оюунтуул руу цацсанаар түүний биеийг түлсэн гэсэн яриа чих дэлсэж байна.

 

Ийнхүү болчимгүй үг, үйлдэл, уурын мунхгаас болж, 29-хөн настай, 5 настай хүүтэй жүжигчин бүсгүй өргөст торны цаана суух болсонд харамсах хүн олон байна.

 

www.mnews.m

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler