|
Видео

Шинэ мэдээ

Франц улс онц байдлын хугацаагаа дахин сунгалаа

 

Франц улс онц байдлын хугацаагаа дахин сунгалаа

 

Франц даяар зарласан онц байдлын хугацааг 2017 оны долдугаар сарын 15 хүртэл сунгах тухай саналыг тус улсын Үндэсний Ассамблей дэмжжээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  аюулгүй байдлыг хангах үүднээс улс орон даяар зарласан онц байдлыг хугацааг сунгах тухай саналыг Францын Засгийн газар энэ сарын эхээр парламентад хүргүүлсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын парламентын 288 гишүүн дэмжсэн бол 32 гишүүн эсэргүүцсэн байна. 

Сенатын танхим мөн авч хэлэлцэх юм. 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Парис хотод лалын хэт даврагчид халдлага үйлдэн 130 хүний аминд хүрснээс хойш Франц даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, онц байдлын дэглэм тогтоогоод байгаа билээ. Энэ оны долдугаар сард тус улсын Ницца хотод ачааны машинтай этгээд 80 хүнийг дайран хөнөөсний дараа онц байдлын хугацааг 2017 оны нэгдүгээр сарын эцэс хүртэл сунгасан юм.



Б.СУВД

Эх сурвалж: www.assa.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler