| |
Видео
Шинэ мэдээ
Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж хууль зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, "Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” төрийн өмчит ХК зэрэг нийслэлийн харьяа газар агентлагуудын дарга нар багтжээ.
Хотын дарга ажлаа авсан даруйдаа зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавьж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас хумсалж бизнесийн зориулалтаар барилга барих явдлыг зогсооно гэдгээ мэдэгдэж байсан юм.