|
Видео

Шинэ мэдээ

Ц.Энхтайван: Нам доторх хагарлын хохирогчид ард түмэн болдог

Н.ЗАЯА

Ардчиллын анхдагчдын нэг хэмээдэг Ц.Энхтайвантай ярилцлаа. Тэрээр ганц хүний жагсаал  хийж байсан гэдэг юм.

-Таныг ардчиллын анхдагчуудын нэг гэдэг. Тухайн үед та бүхэн ямар бодлогоо

р нэгдэж байсан бэ?

-1989 оны төгсгөл 1990-ээд он бол монголчууд тэр чигээрээ эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж эхэлсэн түүхэн он жилүүд байлаа. Энэ түүхэн цаг үед залуус ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө өөр өөрсдийн чадах бүхнийг хийж байсан. Өөрөөр хэлбэл монголчууд Кремлээс хараат биш, бүрэн эрхт Монгол Улс байгуулах бодлого өрнүүлж, үүнийг нь дэмжсэн хөх галууд Монгол орон даяар энд тэндгүй үүсч байлаа. Тэр хөх галуудын нэг нь би. Тухайн үед Үнэ стандартын улсын хороонд нягтлан бодогч, жижүүр зэрэг ажлыг хийж байхдаа эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хамт олноо ухуулан сурталчилж, анхны жагсаалыг хийхийг оролдож байсан юм.

-Анхны жагсаалыг олуулаа санаачилсан ч таныг ганцаараа үлдчихсэн гэж ярьдаг юм билээ?

-Тухайн үед жагсаал гэдэг үг танил биш байсан. Тиймээс "Жагсаал хийнэ” гэхээр хүмүүсийн сэтгэлд ойр буугаагүй байх. Энэ тухай ярьж, төлөвлөж эхэлж байх үед надтай хамт жагсана, тэмцэнэ гэсэн 30 орчим хүн байсан ч эцсийн мөчид ганцаараа үлдсэн түүх бий. Гэвч би шантраагүй.

-Тэгээд ганцаараа жагсчихсан хэрэг үү?

-Тэр үед хаяад явсан нөхөддөө шаралхаад доголон нулимс унагаж, ганцаараа Сүхбаатарын талбайг хэд тойроод Монголын радио руу явлаа. Бас болоогүй замдаа 189 хүний гарын үсэг зурсан өргөх бичгээ "Үнэн” сонин, "Хөдөлмөр” сонинд өгсөн юм. Тэгээд Монголын радиогийн нэг сэтгүүлчтэй уулзаж "Би жагсаал хийх гээд чадсангүй. Найз нөхөд маань хаяад зугтчихлаа. Би танай радиогоор ярьж болох уу” гэсэн чинь нөгөө сэтгүүлч миний өргөх бичгийг харангуутаа "Монгол оронд шинэчлэл өөрчлөлт хийх цаг болсон. Би таныг "8-11” нэвтрүүлэгт оруулаад өгье” гэж уриалгахан аргагүй хүлээн авч том тус хүргэсэн.

-Тухайн үед радиогоор ярихад нэлээд хяналттай байсан байх. Та хүссэн бүхнээ ярьж чадсан уу?

-Ярьж чадсан. 1989 оны аравдугаар сарын 1 миний хувьд түүхэн өдөр.Би Монголын радиогоор "Монголчуудаа тусгаар тогтнол, ардчиллынхаа төлөө тэмцэцгээе. Газар шорооныхоо эзэн болцгооё. Бид аугаа их эзэнт гүрнийг байгуулсан Их Чингис хааны үр сад. Тийм учраас газар шороогоо хамгаалж тусгаар тогтносон Монгол улсаа байгуулцгаая” гэж уриалсан. Түүнээс хойш Ховд хотод ардчиллын төлөөх цуглаан болж, дараа нь Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт хөдөлгөөн өрнөж эхэлсэн.

-Тухайн үед жагсаал хийж байсан залуусын уриа, зорилго өдгөө хэр биелсэн бол?

-Залуус "Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол улсаа байгуулна” гэсэн үзэл бодолтой байсан. Минийх ч мөн ялгаагүй. Тиймээс анхны өдрөөс нь эхлээд дэмжсэн. Мөн "Чингисийн Монгол” гэдэг улс байна гэдгийг дэлхий даяар мэдүүлэх, ойлгуулах бодол өвөрлөж, ухуулан сурталчилж, тэмцэж явсны үр дүнд 24 жилийн дараа Чингис хааны талбайтай боллоо. Би 1970-аад оны үед Чингис хааны хөшөөтэй болохыг хүсэж мөрөөдөж, тухайн үеийн хүүхэд залуучуудад "Бид Чингисийн Монгол шүү” гэдгийг хэлж ойлгуулж явсан юм. Одоо Чингисийн Монголыг дэлхий даяараа мэддэг боллоо. Бүрэн эрхт, тусгаар улсаа байгуулж, ардчиллын амт шимтийг мэдэрч байна. Монгол хүн аль дуртай орон руугаа очиж сурдаг, ажилладаг, амьдардаг, жуулчилдаг боллоо. Монгол хүн хийе, бүтээе гэсэн бүхнээ хийж чаддаг боллоо гээд яриад байвал дуусахгүй урт жагсаалт гарна.

-Тухайн үед АН-д одоогийнх шиг ийм олон фракц байгаагүй байх. Намын төлөө гэсэн нэгдмэл нэг бодлоготой байсных уу, аль эсвэл ?

-Фракцтай байсан. 1996 онд Ардчилсан нам ард түмний саналыг авч ялалт байгуулаад Засгийн эрхийг авсан. Дөнгөж гарч ирсэн залуу нам дотор зарим нэг дүлзэнгүүд хор хутгаснаас үүдэж ийм олон фракц үүсэх эх суурь тавигдсан. Түүнээс хойш хэчнээн ч олон фракц төрөв.Ер нь бол өөр намын тагнуулуудын хийсэн ажил. Тэдний хийсэн хорон бодлого өнөөдөр хүртэл үргэлжилж байна. 1996 онд АН-ынхныг хагаралдуулах яс хаясан үйлийнх нь үргэлжлэл. Тэдний хийсэн бүхэн явсаар АН болон Ардчилсан холбооны дунд том ан цав гарсан.

-Та яаж мэдэж байгаа юм?

-Би Улаанбаатарын унаган хүүхэд. Хэн хаана юу хийж байгааг бүгдийг нь мэднэ. Баримттай ярина. Худал хэлэхгүй.

-Тухайн үед нам доторх хагарлын хохирогч болон хожигч нь хэн байсан бэ?

-Энэ хагарал маш хортой үргэлжилсэн. Ард түмэн "Зөв бодолтой, эрч хүчтэй залуучуудаар эх орноо удирдуулъя, залуучуудад эрх мэдлийг өгье” гээд АН-ыг гаргасан. Ард түмний дэмжлэг, итгэл найдвар, үнэлж баршгүй тусыг зөв ашиглаж,1990 онд жагсч явсан хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх ёстой байтал тэгж чадаагүй. Нэгэн дүлзэн АН-д орж ирээд хагалан бутаргах төлөвлөгөө хэрэгжүүлж МоАХ гэдэг фракцыг бий болгосон. Олгой хагаравч тогоон дотроо гэдгийг манайхан ухаараагүй. Дүлзэнгийн урхинд орж, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг түжигнэсээр эцэс сүүлдээ нэр хүндгүй болж, дараагийн сонгуулиар навс ялагдсан. Ардчилсан нам урхинд орж хожигдсон, харин нам доторх хагарлын гол хохирогч нь ард түмэн байсан. Тухайн үед ч биш одоо ч нам дотроо хагаралдан, хорлолдож байгаагийн хохирогч нь ард түмэн байх болно. Үнэн худлыг дэнслэх боломж үгүй болсон байна.

-АН-хан одоо ч бас энэ тактикаараа Засгийн газар руугаа дайраад байна уу?

-Товчхондоо бол тийм. АН хагарч МоАХ гэдэг фракцтай болсны дараа "Шонхор”гарч ирсэн. Толгойлогч нь одоогийн УИХ-ын дарга З.Энхболд. Тэд бий болохоос өмнө сонгогчид АН-ыг "Ардчилсан хүчнийхэн” гэж хэлдэг байсан. "Ардчиллын хүүхдүүд” гэж ярьдаг байсан. Гэтэл ард түмний өгсөн энэ сайхан нэр хүнд унаж байна. Энэ хэвээр байвал АН нэр хүндээ алдаж, хүч тамир нь суларна. Ард түмэн 24 жилийн дараа буюу 2012 онд ардчиллаа сонголоо. Ардчилсан хүчнийхэн Засгийн эрхэнд гарч ирээд ажлаа хийх гэтэл урьд өмнө ялагдаж үзээгүй МАН-ынхан нөгөө л аргаараа янз янзын үйл ажиллагаа явуулж, өөрсдийнхөө баталсан хуулиа өөрсдөө зөрчин тоглолт хийж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler