|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр дэлхийн гэрэл зургийн өдөр

 

Өглөө сэрээд нүүр номоо нээтэл өглөө бүхэн өнгөрсөн цаг үеүүдэд нүүр номдоо нийтэлж байсан зүйлийг минь сануулдаг "сануулагчид” дэлхийн гэрэл зургийн өдрийн талаар сануулсан байв. Гэрэл зураг гэдэг өнгөрсөн болоод энэ цаг үед байсныг минь гэрчлэхээс гадна дурсамж болон үлддэг агуу зүйл. Түүнчлэн хүн хийгээд байгаль, эргэн тойрон дахь бүхий л зүйлсийг мөнхлөн үлдээдэг "гэрч” юм.

 

 

Энэ өдрийн тухай бяцхан мэдээлэл хүргэхэд 1839 оны 8-р сарын 19-ны энэ өдөр Францын гэрэл зурагчин Луи-Жак-Манде Дагер (1787—1851) гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээн түүнийгээ "Daguerreotype" гэх өөрийн нэрээр нэрлэж хамгийн анхны гэрэл зургийн патентын эрхээ авч байжээ.Даагэрийн хувьд дээрх инженерчлэлийн хөдөлмөрийг зөв голдиролд нь оруулж чадсан нэгэн юм. Тэрбээр гэрэл зургийн дүрсийг хадгалж үлдээх процессийг нээсэн. Өөрөөр хэлбэл Даагэр мөнгөн хавтан дээр богино хугацаанд позитив дүрс гаргаж бэхжүүлэх аргыг олсон бөгөөд түүнийгээ "даагэреотип” хэмээн нэрлэсэн байдаг. Улмаар тэр жил нь Францын шинжлэх ухааны академиас түүний хөдөлмөрийг үнэлж Засгийн газрын шагнал хүртээсэн нь 1839 оны энэ өдөр байсан юм.

 

Гэрэл зураг бол тайтгарал, аз жаргал

Өнөөдөр дэлхийн гэрэл зургийн өдөр

 

Зураг гэдэг нэг талаасаа тайтгарал, аз жаргал юм. Учир нь гэрэл зураг заримдаа хэн нэгэн тайвширал, тайтгарал болох нь бий. Ялангуяа хэн нэгнийг санагалзан дурссан үед бүр ч илүү. Бараг гэрэл зурагтаа "орчихсон” энэ зургийг авч байхад тэр тэгж байсан, би яг тэр үед нь тэгж билээ гээд л өнгөрснийг одоод авчирчихдаг тийм нэгэн өвөрмөц зүйл. Шархалсан, гунисан сэтгэлийг "анагаагч” ч байж мэднэ.

 

Өнөөдөр дэлхийн гэрэл зургийн өдөр

 

Харин зарим тохиолдолд юмс үзэгдэл, байгалийн давтагдашгүй өнгө төрхийг буулгахад хэчнээн сайхан гээч. Бүр сэтгэл, зүрх дотроос шатах мэт догдлож, уулга алдах тийм л нэгэн содон мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Танд ч гэсэн тийм нэгэн өвөрмөц мэдрэмж төрдөг л биз дээ. Ийм сайхан зүйлийг, ийм сайхан бүхнийг өөрийн дурандаа хэрхэн тусгаж, хаанаас нь авбал илүү гоё сайхан харагдах бол гээд л...

 

Та ч бас энэ өдрийн сайхан бүхнийг өөрийн дурандаа буулган аваарай.

Д.Батсүрэн

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.