Одоогийн байдлаар Сибирийн холбооны тойргийн баг тамирчид 109 медаль (үүнээс 48 нь алт) авсан амжилтаар илт тэргүүлж буй.Тэгвэл тамирчдын ахлагч Вероника Тайдакова тэмцээнд ийн амжилттай оролцож
буй нууцаа дэлгэж, ийн өгүүлжээ. Тэрбээр"Бидний амжилтад хүрсэн гол хүчин зүйл бол
нэгдмэл байдал. Өмнөх наадамд буюу 2012 онд манай тамирчид сүүлчийн өдрийг
хүртэл Сахатай ширүүн өрсөлдөж, багийн дүнгээр хоёрдугаар байранд орж байсан.
Үүндээ дүн шинжилгээ хийж, нягт нарийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу
дараагийн наадамдаа бэлтгэсэн нь үр дүнгээ өгч байна. Тийм болохоор бидний
амжилт бол гайхахаар зүйл биш. Мэдээж манай гол өрсөлдөгч бол зохион байгуулагч
Саха. Тэдэнд ч гэсэн авьяаслаг сайн тамирчид зөндөө бий. Харин сонголтын хувьд
бид давуу талтай. Манай холбооны тойрогт олон сая хүн ам оршин суудаг. Тэр ч
утгаараа Красноярск, Новосибирск, Омск, Иркутск, Буриад, Тува зэрэг 12 бүс
нутгаасаа хамгийн шилдэг гэсэн 333 өсвөрийн тамирчнаа авчирсан".
Д.Бат