|
Видео

Шинэ мэдээ

Барьцаалагч залуус "чинээлэг айлын дээд боловсролтой хүүхдүүд байсан" гэв

Барьцаалагч залуус "чинээлэг айлын дээд боловсролтой хүүхдүүд байсан" гэв

 

Нийслэл Дакка хотын ресторанд олон хүнийг барьцаалан хөнөөсөн этгээдүүд нь дээд боловсролтой, чинээлэг амьдралтай залуус байсан гэж Бангладешийн сайд мэдэгдлээ.

 

Бангладешийн Дотоод хэргийн сайд Асадуззаман Хан ням гарагт мэдэгдэл хийхдээ "гэмт этгээдүүд бүгд Бангладешийн иргэд бөгөөд чинээлэг айлын хүүхдүүд байсан. Тэд бүгд дээд боловсрол эзэмшсэн байсан” гэв.

Харин тэднийг "Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй холбоотой гэсэн мэдээллийг сайд Хан няцаалаа. Өөрийгөө "Лалын улс” бүлэглэлийн Бангладеш дахь жигүүр гэж мэдэгдсэн нэгэн бүлэглэл уг халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн юм. Гэхдээ энэ нь худал байжээ.

Зэвсэгт этгээдүүд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой олон хүнийг барьцаалан ресторанд бүгсэн юм. Халдлагын үеэр амь үрэгдсэн 20 хүний 7 нь Японы, 9 нь Италийн иргэд ажээ. Америк болон Энэтхэгийн тус бүр нэг иргэн амиа алдсан байна.

Аюулаас хамгаалах хүчнийхэн зэвсэгт этгээдүүдийн зургааг нь устгаж, нэгийг нь баривчилжээ.

Чинээлэг айлын хүүхдүүд дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг болох Бангладешт чухам ямар учраас ийм олон хүний аминд хүрсэн халдлага үйлдэх болсныг мөрдөн байцаагчид тогтоохоор ажиллаж байна.

Амьд үлдсэн нэг зэвсэгт этгээдийг байцаан зэвсэгт этгээдүүд олон улсын лалын бүлэглэлүүдтэй холбоотой эсэхийг мөрдөн шинжээчид тогтоохыг оролдож байгаа ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler