|
Видео

Шинэ мэдээ

2016 онд концессийн гэрээгээр Улаанбаатарт баригдах найман зам

Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтаар 2016 онд хэрэгжүүлэхээр батлагдсан 44 төсөл, арга хэмжээг дараах байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

  1. Доорх 8 байршилд 19.1км авто зам, 24.7 м гүүрийн өргөтгөл, 5.9км шинэчлэлт хийх авто зам, 50 м гүүр шинээр барих, төмөр замын нүхэн гарц, төмөр замын гарам, авто зогсоол
  2. Хоёр дахь ээлжинд зураг төсөл нь бэлэн болсон 18 байршилд 7.7 км авто замын өргөтгөл, 34.7 км авто замын шинэчлэлт, 595 м гүүр шинээр барих, 1 байршилд төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барих, 1 байршилд төмөр замын нүхэн гарц барих ажлуудыг төлөвлөсөн байна.

1. СХД, 30,31, 23-р хороо, БГД-ийн 21-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбох авто зам, 6 гүүр болон Ард Аюушийн өргөн чөлөөний огтлолцлын зураг төсөл

Төслийн үр дүн
Энхтайваны өргөн чөлөө, Өнөр хорооллын гудамж замын автомашын ачааллыг бууруулж, зүүнээс баруун руу чиглэсэн хөдөлгөөнийг хуваарилж хөдөлгөөнийг сааруулна. 1-р хорооллын арын гэр хороолол доторхи дэд бүтэц сайжирч, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

2. Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310у/м гүүрийн хамт барих гарцын зураг

  • Зорчих хэсгийн өргөн 14 м
  • Явган замын өргөн 2.25 м
  • Замын нийт урт 3.6 км

Төслийн үр дүн
Энэхүү зам баригдсанаар хотын баруун болон хойд чиглэлээс зүүн болон урд чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгалыг Улаанбаатар хотын төвөөр дайруулахгүй дамжин өнгөрүүлэх транзит урсгал бий болно. Мөн Улаанбаатар хотын төвөөс Авто худалдааны цогцолбор чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд зөвхөн "22-ын товчоо" чиглэлийн замаар дайралгүй Нисэх-Сонгинын замаас очих боломжтой болно.

3. М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил

  • Зорчих хэсгийн өргөн 14 м
  • Явган замын өргөн 2 м

4. Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил

  • Зорчих хэсгийн өргөн 14м
  • Явган зам, дугуйн замын өргөн 2м
  • Замын нийт урт 2.1км

5. Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 у/м гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажил

  • Зорчих хэсгийн өргөн 14м
  • Явган зам, дугуйн замын өргөн 2м
  • Замын нийт урт 15.3км

Төслийн үр дүн
Баянголын ам, Орбит, Тахилт орчмын дэд бүтэц, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, нийтийн тээврийн үйлчилгээ илүү хүртээмжтэй болно.

6. Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон Төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц

  • Нийт урт 435.02 у/м
  • Гүүрийн нийт өргөн 17.2м
  • Явган хүний гүүрэн гарцын нийт урт 100м

Төслийн үр дүн

Нарны зам болон Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн ачаалал буурч, хотын зүүн хэсэг болон Энхтайваны гүүр, Нарны гүүрийн хөдөлгөөний эрчим сайжирна.

7. Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурх явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарцын ажил

  • Зорчих хэсгийн өргөн 14м
  • Явган замын өргөн 2.25м
  • Замны нийт урт 0.30км

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler