|
Видео

Шинэ мэдээ

Никола Тесла


Ерөөс АНУ-ын алдарт зохион бүтээгч Томас Эдисоны суу ухаантай эн зэрэгцэхүйц авьяастай хүн нэг л байсан юм гэж зарим хүмүүс үздэг. Тэр нь алдарт эрдэмтэн Никола Тесла юм. Никола Тесла өнөөгийн Хорват улсын нутагт мэндэлж 1884 онд АНУ-д цагаачлан гарчээ. Тесла АНУ-д гарсны дараа Эдисоны туслахаар ажиллаж байжээ. Тэрээр өөрийн онолуудыг болсовруулж, туршилтаа хийх бослноос амжилтынхаа суурийг тавьжээ. Теслагийн аливаа зүйлд асуулт тавьж хариултыг нь олох гэж махран хичээдэг зан ьн хүүхэд байхаас нь л эхэлжээ.

Хэдийгээр тэрээр ядуу айлын хүүхэд байсан ч гэсэн эцэг нь түүнийг боловсролтой болгох гэж ихэд хичээдэг байжээ. Хэдийгээр ядуу, амьдрал нь хүнд, дээрээс нь төрсөн ах болох Дейнаг алдсан ч гэсэн Австри хотын Их сургуульд элсэн орж чаджээ. Их сургуульд байхдаа Тесла цахилгаан хөдөлгүүр, цахилгаан генератор сонирхон судлах болжээ. Тэрээр мөн соронзон орныг судалж эхэлсэн бөгөөд цахилгаан гаргах илүү амар хялбар аргыг сүвэгчлэх болов. Тэгээд Тесла уахилгаан соронзон орныг ашиглан, тогтмол цахилгаан гарган авах талаар судалгаагаа эхэлжээ. 


Хэдийгээр тэр үед цахилгаан гүйдлийг хүмүүс ашиглаж байсан боловч хүн бүр зохистой хэрэглэж чадахгүй байв. Харин Тесла тогтмол гүйдлийг хэрхэн аюулгүй, амар хялбар, бас зардал багатай ашиглаж болох аргыг нээжээ. Үүнийг хувьсах гүйдэл гэнэ. 1883 онд индукцийн цахилгаан хөдөлгүүрийг Тесла нээсэн нь хувьсах гүйдлийг ашиглах эхний алхам байсан юм. Нэгэн удаа Никола Тесла 25 миль урттай байрлуулсан 200 гэрлийн шилийг хувьсах гүйдлээс асааж туршилт хийсэн нь амжилттай болжээ.


Эдисон болон зарим эрдэмтэд тогтмол гүйдэл илүү аюулгүй гэж үзэж байсан бол Тесла, Велингсгаузен нар хувьсах гүйдэл нь илүү ашигтай гэж үзэж байв. Энэ үед Тесла өөрийн биеэр хувьсах гүйдэл гүйлгэж, алган дээр тавьсан гэрлийг аюулгүйгээр асааснаар хувьсах гүйдэл нь практикт аюулгүй гэдгийг гарган иржээ. ийнхүү хувьсах гүйдэл олны дунд аюулгүй гэдгээрээ түгж эхэлжээ. Хувьсах гүйдэл нь өдгөө зурагт, радио, машины хөдөлгүүрт хэрэглэгддэг ажээ. Цахилгаан соронзон индукцийн нэгжийг Тесла гэсэн нэгжээр хэмждэг болсон байна.

Мирослав Вячеславович Адамчик. "100 ученых, изменивших мир”


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler